Сумын бэлгэ тэмдэг

2017-01-16 10:42
Ерөнхий байдал: Бэлгэ тэмдгийг дугуй хэлбэрт багтаан хийж, 4 талд урт насан жаргалын бэлгэдэл "Нацагдорж" тэмдгийн хэлбэртэй байх ба 4 зүг хандсан аргалийн эвэр дүрс нь уг сум орны байгалийн баялгийг дүрсэлж, муу муухайг гадагш хөөн зайлуулах гэсэн утга оршино.

Дүрсийн утга нь: Дотор талын дугуй дотор Данзанравжаа хутагтын номын тэмдэг буюу гүн ухааны бэлгэдэл болох муу муухайн хорын үндсийг таслагч 2 хилэнцийн дүрс нь арга билгийн шүтэлцээтэй нар зөв хүрээлэн байна. Хилэнцийн дүрс байдаг утга нь хүч чадал гэсэн утга бас оршино. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гурвыг харуулсан чандмань эрдэнэ болон арга билэг ариун сайхны наран саранг хамгаалан зогсож байна. 
-Дугуй хэлбэрт багтаасан нь дэлхий ертөнцийн нэг хэсэгдээр байрласан мөн газар дэлхийтэй хүйн холбоотой гэсэн санаа юм. 
-Нацагдорж хээ нь дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын хамт элдэв хор хөнөөлөөс сэргийлэхийг илэрхийлнэ. 
-Гурван давхар хүрээ нь хотын хөгжил дэвшил, өнө мөнхийн бат хамгаалалтын бэлгэдэл болно. 

Өнгөний утга нь: Алтан шар өнгө нь  оюуны гэрэл гэгээ, итгэл найдвар, баян тансаг, сүрлэг, бадрангуй, эрэлхэг зориг, сүр хүчийг харуулна. 
Гүн хөх нь мөнх тэнгэр мэт өнө мөнхөд оршин тогтнохын бэлгэдэл.
-Цагаан өнгө алив хорыг анагаагч ариун нандин дээдийн дээд бэлгэдэл. Мөн дээдийн гурван /улаан, ногоон, хөх/ өнгөний нийлэмжнээс гаргах учраас хамгийн ариун дээд өнгө юм. Улбар шар нь амар тайван, баяр баясгалан хангалуулан байхын бэлгэдэл. 
Хар өнгө нь ёс зүй, дэг журам, эв нэгдэл, эрх мэдэл, хүч чадлын өнгө
Бор өнгө нь газар шороо, 5 махбодийг илэрхийлэх ба төр тогтвортой, хариуцлагатай байхын бэлгэдэл юм.

2017-01-16 10:42

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 81
  • НИЙТ:
  • 48 270
Сумдууд