Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТОХИЛОГ ОРЧИН-ЭКО ХОРООЛОЛ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2017-04-17

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6 дахь удаагийн хуралд Захирагчийн албанаас  “Тохилог хороолол” төслийг танилцуулж, дахин боловсруулахаар буцаагдаж байсан бол энэ удаагийн хуралд “Тохилог орчин-Эко хороолол” дэд хөтөлбөр нэртэйгээр дахин хэлэлцэгдлээ. 
Уг хөтөлбөрт Тэргүүлэгчдээс гаргасан саналуудыг тусгаж, дахин боловсруулснаар нэн тэргүүнд судалгааны ажлуудыг хийж мэдээллийн сан бүрдүүлэх, гэр хорооллын нөхцөлийг сайжруулахтай холбогдсон зураг төсөв хийх, хогны менежментийг боловсронгуй болгох, Гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулах зэрэг үндсэн 4 зорилтыг дэвшүүлжээ. 
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороололд гэрэлтүүлэг болон камержуулалт хийгдэх, авто замын чиглэл оновчтой болж олон салаа замууд арилж сайжруулсан шороон зам тавигдаж хөрсний элэгдэл багасах, хог хаягдалд тавих иргэдийн хяналт сайжирч, хур хоггүй болж хогны хураамжийг өрх бүрээс авдаг болох, зөвшөөрөлгүй буух, хашаа сунгах зэрэг зөрчлүүд арилах, хаягжилт бүрэн шийдэгдэх, иргэдийн санал санаачлагад тулгуурлан ногоон байгууламж хийгдэх, айл өрхүүдийн хашааны өнгө үзэмж сайжрах, хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай, жижиг гүүр, гарцтай болох зэрэг олон талын бодит үр дүн гарах юм. 
Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Тохилог орчин-Эко хороолол” хөтөрбөрийг хэрэгжүүлснээр гэр хороололд амьдарч байгаа иргэдийн идэвх санаачлагыг дэмжин тохь тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзэж, тус хөтөлбөрийг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%