Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ийн Танилцуулга

2017-01-13

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА


1992 онд батлагдсан Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиудын дагуу 1992 оны орон нутгийн анхны сонгуулиар байгуулагдсан Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох  Сайншанд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн анхны  даргаар Д.Очир /орон тооны бус/ сонгогдож нарийн бичгийн даргаар И.Бадамгэрэл/орон тооны/ томилогдож, анхны тэргүүлэгч гишүүнээр Д.Очир, А.Жангархаан, Ц.Чойбаатар, Б.Пэрэнлэй, Ч.Баяраа, Д.Чулуунхүү, Т.Зангад нар сонгогдож байжээ.

1996 он хүртэл хуулиар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргыг 2 жилээр ээлжлэн сонгон ажиллуулдаг байсны дагуу Ч.Энэбиш, Т.Баясгалан, Л.Намжил нар ажиллаж байсан бөгөөд нарийн бичгийн даргаар Ж.Буджав, Д.Отгонбаяр нар ажиллаж байсан байна.

1996  оноос хойш ажилласан сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргыг хүснэгтээр харуулбал:

 

 

Сонгуульт хугацаа

/он/

 

Хурлын  дарга

 

 

Намын харьяалал

 

Нарийн бичгийн дарга

 

Ажлын албаны ажилтан

1996-2000

Балжир

Пэрэнлэй

 

 

МАХН

Чойжамц

Өлзийжаргал

/орон тооны бус /

 

-

2000-2004

Балжир

Пэрэнлэй

 

 

МАХН

Чойжамц

Өлзийжаргал

/орон тооны бус /

 

-

2004-2008

Жигжид

Ганхуяг 

 

МАХН

Лувсандагва

Батчимэг 

 

-

2008-2012

Тангаа

Ганбаатар 

 

АН

Данзанням

Батцэцэг 

 

-

2012-2016

Тангаа

Ганбаата

 

АН

Данзанням

Батцэцэг 

Н.Уянгаа

Ц.Гандөл

2016-

Дорж

Эрдэнэбаяр

МАН

Хандсүрэн

Хоролсүрэн

Доржготов

Баяржаргал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%