Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сайншанд сумын танилцуулага

2014-10-14

Сайншанд сум

Сайншанд хот
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Dornogovi flag.png Дорноговь
Сум Сайншанд
Баг (7) 1-р баг, 2-р баг, 3-р баг,
4-р баг, 5-р баг Зүүнбаян, 6-р баг, 7-р баг
Газар нутаг 2,342.80 км²
Хүн ам (тоол.) 2015 онд 22,011 хүнА
Хүн ам (тооц.) 2016 онд 22,666 хүн
Нягт сийрэг 9.0 хүн/км²




Эдийн засаг, хүн ам 
Нийт 90 гаруй мянган толгой малтай, 291 малчин өрхтэй, 123 малчин өрх нь нарны болон салхины цахилгаан үүсгэвэртэй, хүн амын 92% нь хотын төвд амьдардаг. Үүнээс орон сууцанд 70% нь, төвлөрсөн халаалт, усан хангамжтай сууцанд 30% нь суудаг. Төмөр замын томоохон боомт хотуудын нэг. Аж үйлдвэрийн салбар өнгөрсөн онд 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын ажил эрс нэмэгдэж хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар 27, 30, 40, 60*2 айлын орон сууц, 11 жилийн 2-р сургууль, 120 м3 багтаамжтай өнгөт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, гудамж талбай гэр хорооллын 16 ш шөнийн цамхагт гэрэлтүүлгүүд, мөсөн гулгуур, софт теннис, бие бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, зочид буудал, 26 метрийн алгаслалтай хүндэтгэлийн “Сайншанд” нуман хаалга, худалдаа үйлчилгээний барилгууд ашиглалтад орсон. Одоо усан спорт сургалтын төв, хүүхдийн ордон, 60, 68 айлын орон сууц, "Нарлаг Шанд" хороолол, "Залуус" хороолол 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгууд шинээр баригдаж зарим нь ашиглалталтанд орсон.

Засаг захиргааны хуваарь
Сайншанд нь дотроо Өвөр Сайншанд, Төмөр замын район буюу Ар Сайншанд, Өвөр Сайншандаас 50 орчим км зайтай байдаг Зүүнбаян багийг багтаасан 3 хэсэгтэй. Засаг захиргааны хувьд Өвөр Сайншандад 1, 2, 3, 6-р баг, Ар Сайншандад 4, 7-р баг, Зүүнбаянд 5-р баг тус тус байрлаж байна.

Боловсрол
Одоогоор Өвөр, Ар Сайншандад 1, 2, 3, 5-р сургууль, Зүүнбаянд 4-р 11 жилийн сургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Анагаах Ухааны Дээд Сургууль, "Сэрүүлэг", "Соёмбо", "Газарчин" Дээд Сургуулийн салбар сургуулиуд болон "Төмөр замын" мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Сайншанд хотод шинээр 2012-10-01-ээс ЕБ-ын 5-р дунд сургууль байгуулагдаж амжилттай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлаж байна.

Телевиз, радио, холбоо харилцаа
Сайншанд хот нь "Нарны Эрчим" Кабелийн телевиз нь Dornogobi Sainshand Broadcast (DSB) телевиз, "Миний нутаг" фм 101.5 гэсэн хэт богино долгионы радиотойгоор, Сайншанд хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2010 оны 4-р сард тус радиогийн харьяа МНТ телевиз, Энергийн долгион фм 104,5, Гэр бүлийн радио фм 106,5, "Өнөөгийн Дорноговь" сонин, "Дорноговийн шуудан" сонин, Мэдээ мэдээллийн www.dtime.mn, www.dornogovipost.mn сайт, Үүрэн холбооны Mobicom, Skytel, Unitel, G-mobile бүх оператор, Интернэт үйлчилгээний компаний хувьд Монголын Цахилгаан холбоо ХК-ны Миком, УБТЗ-ын Рэйлком, "Эрчим нэт", "МNT нэт", "Шанд нэт", "Мобинэт" зэрэг компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Зам тээвэр, дэд бүтэц
Сайншандаар Бээжин-Улаанбаатарын төмөр зам болон Мянганы замын босоо тэнхлэг дайрч өнгөрдөг. Улаанбаатараас Сайншанд хүртэлх галт тэрэгний билет том хүн нэг талдаа жирийн суудал 7,400 төгрөг,унтлагын суудал 13200төг, тасалгаат суудал 21500төг (2012 оны байдлаар). Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 276-р галт тэрэг өдөр бүр аялдаг. Иргэдийн чөлөөтэй зорчих боломж маш сайн бүрджээ.

Сайншанд хот 12 км засмал замтай. Зам засвар арчлалтын компанийн харьяанд байдаг.

Төвийн эрчим хүчний системд болон шилэн кабелийн магистраль шугамд бүрэн холбогдсон, харилцаа холбоо, дэд бүтэц их сайн хөгжсөн, төвлөрсөн хот юм. Хотын төрхийг олсон хөдөөгийн суурин юм.

Сумын цэвэр усны шугамын нийт урт нь 42.8 км бөгөөд үүнээс 25км Зээгийн хөтөлийн, 11.5 км төв, 6.3 км салбар шугам гэж хуваагдаж байна. Зээгийн хөтөлийн шугам нь гүний З худагтай, хоёр нь ЭЦВ-1О, нэг нь ЭЦВ-8 насостой. Мөн ус шахах З станцтай. Станц тус бүр 100 м3 усан сантай, ус шахах 2 насостой ажиллаж байна. 1998 онд 1000 мм3-ын усан санг Зээгийн хөтөлийн шугамтай холбож ашиглалтад оруулсан.

Түүх соёлын дурсгалууд
Сайншанд сумын нутагт түүх, соёлын дурсгалт газрууд нилээд байдаг бөгөөд үүнээс дурьдвал Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн бясалгал үйлдэж, ном хурдаг байсан 108 агуй, Дэлхийн эерэг энергийн төв "Шамбалын орон", "Хамрын хийд", "Ханбаянзүрх хайрхан", "Хашаатын говь", Үлэг гүрвэлийн чулуужсан ой, эртний хотын туурь зэрэг Аймгийн тусгай хамгаалалттай түүхэн дурсгалт газруудыг нэрлэж болно. Сүүлийн үед Сайншанд суманд Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан уулд түшиглэн аялал жуулчлал хөгжиж байна.

Байгалийн баялаг
Байгалийн баялагийн хувьд барилгын материал, элс, шавар, өнгө бүрийн шороон будаг, жонш, цеолит, хүрэн нүүрс, нефтийн ордуудтай, булаг шанд, заган ой, бударгана, таана, хүмүүл, гоёо, хармаг, тэмээн хөх зэрэг байгалийн баялаг ургамал, жимс арвинтай, говийн унаган дүр төрх нь гадаад дотоодын ажил хэрэгч хүмүүс, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%