Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО


нийт 8

МЭНДЧИЛГЭЭ

2023-09-13 173

ТУСЛАМЖИЙН БАГЦ ОЛГОЛОО

2023-06-06 150
ТУСЛАМЖИЙН БАГЦ ОЛГОЛОО

ЯПОН-МОНГОЛЫН ГИШҮҮН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

2023-04-28 247
ЯПОН-МОНГОЛЫН ГИШҮҮН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАЖ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-12 204
ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хорооны гишүүдийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Дорноговь Улаан загалмайн хороо, Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хороод хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилжин явах цомын аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг 03 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 13 цэцэрлэгийн 13 багийн 100 гаруй тамирчид хүч сорин оролцож 1-3 дугаар байрыг шалгарууллаа. Тэмцээнд: 1-р байр: Сайншанд сумын 9-р цэцэрлэгийн баг хамт олон 2-р байр: Сайншанд сумын 12-р цэцэрлэгийн баг хамт олон 3-р байр: Сайншанд сумын 8-р цэцэрлэгийн баг хамт олон тус тус шалгарч байр эзэллээ. "Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа"

САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “SANTA CHALLENGE” АЯНЫ УДИРДАМЖ

2022-12-16 625
САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “SANTA CHALLENGE” АЯНЫ УДИРДАМЖ

"ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-19 190
"ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ____________________________________________ ✍️"Олон улсын улаан загалмай", "Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр", "Монголын хүмүүнлэгийн өдөр"-ийг тохиолдуулан Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан загалмайн анхан шатны хороо, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, Эмнэл зүйн тэнхэм хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмайн гишүүдийн эгнээг өргөжүүлэх зорилгоор "ХҮМҮҮНЛЭГИЙН ЗҮРХ" нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр: ✍️Улаан загалмайн хөдөлгөөний үүсэл хөгжлийн танилцуулга-сумын Улаан загалмайн хорооны арга зүйч М.Нямаасүрэн ✍️“3D Донор” клубийн үйл ажиллагааны танилцуулга- ахлагч А.Баясгалан ✍️"Анхны тусламж үзүүлэх" жүжигчилсэн тоглолт-АШУҮИС-ийн яаралтай тусламжийн клубийн оюутнууд ✍️“Сахиусан тэнгэр” флашмоб бүжгийн үзүүлбэр- АШУҮИС-ийн "Цагаан ширхэг" хамтлагийн оюутнууд тус тус оролцлоо. 👩‍⚕️🧑‍⚕️ Монголын улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэн гишүүнээр 30 гаруй оюутан элсүүлэн, үнэмлэх гардуулж, хүмүүнлэгийн үйлсэд манлайлан ажилласан 3D донор клубийн гишүүн Анагаахын 5 дугаар дамжааны оюутан Б.Билгүүн, Анагаахын 4 дүгээр дамжааны оюутан А.Баярцэцэг, яаралтай тусламжийн клубийн гишүүн Анагаахын 6 дугаар дамжааны оюутан О.Дуламжаргал, М.Жамбалдорж нарыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн "ШИЛДЭГ ЗАЛУУ" алтан медалиар тус тус шагнаж, урамшууллаа. 👏👏👏 Хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачилгатай хамтран ажилласан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье. АРИУН ЦАГААН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС АЛТАН ДЭЛХИЙД ТҮГЭЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАЙГУУЛЛАА

2022-04-28 200
САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАЙГУУЛЛАА ____________________________________________ ✒️Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хороог шинээр байгуулж, тус хороо нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, улаан загалмайн анхан шатны хорооны “Удирдах зөвлөл”-өө 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Удирдах зөвлөлийн тэргүүнээр А.Энхзаяа /ИТХ-ын дарга/, нарийн бичгийн даргаар Д.Энхтайван /Хурлын нарийн бичгийн дарга/, гишүүдэд Б.Болормаа /5-р сургуулийн эрүүл мэндийн багш/, Ц.Тунгалаг /Нэгдсэн эмнэлгийн цусны станцын дарга/, С.Алтанчимэг /АШУҮИС-ын харьяа Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн багш/, Б.Энхзул /9-р цэцэрлэгийн эмч/, Б.Отгонтуяа /13-р цэцэрлэгийн эмч/ гэсэн бүрэлдэхүүнтэй сонгосон. Удирдах зөвлөл нь Улаан загалмайн анхан шатны хорооны 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг баталж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ үеэр аймгийн Улаан загалмайн хорооны дарга Ш.Довууч улаан загалмайн анхан шатны хороо болон улаан загалмайн үүсэл хөгжил, үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%