Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2017-01-19

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар 1 сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын газраар орж, ажилтай нь танилцлаа. МХГ-ын дарга Н.Цэвэгдорж 2016 онд хийсэн ажлаа ярьж, 2017 онд хийгдэх ажлаа танилцуулсан. Аймгийн Засаг дарга албан хэрэгцээнд ашиглах 105 маркын машиныг шийдсэнээ хэллээ. Мөн тоног төхөөрөмж авахад нь 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Цаашид аль боломжоороо дэмжиж ажиллана гэдгээ хэлээд авто вокзал, худалдааны төв барьсаны дараа эрүүл аюулгүй байдал маш чухал. МХГ-ын ажилтнуудын ажил ч ихсэнэ. Тийм учраас маш хариуцлагатай ажиллахыг сануулж хэллээ.


Уулзалтын төгсгөлд сар шинийн баяр ойртож байгаа учраас аймгийн ЗДТГ-тай МХГ хамтарч Архангайд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахыг зөвлөөд МХГ-ын лабораторийн орчин нөхцөлтэй танилцсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%