Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БАГШИЙН ХӨГЖИЛ” ДЭД ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХААР БУЦААВ

2017-05-01

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа. 
Уг хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн өндөр ур чадвартай, урам зориг бүхий чадварлаг багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх, тэднийг үр ашигтай тогтолцоо, зохистой удирдлага, бүрэн хангагдсан нөөц бүхий орчинд тогтвортой ажиллах боломжийг  бүрдүүлэхэд оршиж байна. Өөрөөр хэлбэл багшийг чадавхжуулсанаар сурагчдыг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ хэмээн БСУГ-ын дарга Р.Батжаргал тайлбарлалаа. 
Хөтөлбөрийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн 3 эх үүсвэрээс шийдвэрлэхээр тусгажээ.
Харин Тэргүүлэгчдийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш нарын үйл ажиллагааны стандарт шаардлагыг нэмэгдүүлэх замаар ажлын бүтээмжийг сайжруулах талаар анхаарч ажиллахыг үүрэг болгож, төслийг дахин шинэчлэн найруулахаар буцаав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%