Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭКО СУРГУУЛИЙГ БИЙ БОЛГОНО

2017-05-15

“Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр /2017.04.24/ хэлэлцүүлж, боловсролын салбарынхны саналыг тусгасан бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өнөөдөр /2017.05.15/ хэлэлцэн баталлаа.
 “Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөр нь өсвөр залуу үед байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглахад сургах, шинжлэх ухааны мэдээллийг хүргэх үндсэн зорилготой юм.
Нэн тэргүүнд 2 ЕБС-ыг “ЭКО СУРГУУЛЬ”-ийг бий болгохоор зорьж байна. Мөн ЕБС тус бүрт “Эко зөвлөл” байгуулах бөгөөд ЕБС-иудын ногоон байгууламжийн тоог 50 хувиар нэмэгдүүлэх, сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх юм. 
Үүний тулд сурагчдыг байгаль хамгаалалд оролцуулах, хээрийн аялал зохион байгуулах, өсвөрийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалт хийх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авах ба үүгээр дамжуулан хүүхэд багачуудыг байгаль дэлхийгээ энэрч нигүүлсэгч, хайрлан хамгаалагч болгох, өөрсдөө бүтээж, туршлагаасаа суралцах зарчмаар байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй нийгмийн өмнө хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхээр зорьж байна хэмээн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн  дарга С.Баясгалан ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%