Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БАГШИЙН ХӨГЖИЛ” ДЭД ХӨТӨЛБӨРТ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН САНАЛЫГ ТУСГАЖЭЭ

2017-05-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийг дахин хэлэлцүүлэхээр оруулж ирсэн бөгөөд өмнөх хурлын үеэр Тэргүүлэгчдийн зүгээс тавьсан саналуудыг бүрэн тусгаж дахин шинэчлэн боловсруулснаараа онцлогтой юм. 
Тухайлбал тус хөтөлбөрт багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш нарын үйл ажиллагааны стандарт шаардлагыг нэмэгдүүлэх замаар ажлын бүтээмжийг сайжруулах зэрэг хэд хэдэн саналуудыг тусгажээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхжуулсанаар сурагчдыг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ хэмээн харж байгаа бөгөөд санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн 3 эх үүсвэрээс шийдвэрлэхээр төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%