Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫХАН “ХАЙР ДҮҮРЭН ГАР” АЯНД НЭГДЭВ

2017-06-12

      Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ойн баярын хүрээнд зорилтод бүлгийн 55 эмэгтэйд тусалж, тусламж үзүүлэхээр “Хайр дүүрэн гар” аяныг 2017 оны 10 дугаар сарын 2-ныг хүртэл өрнүүлж байна.

       Уг аянд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны хамт олон нэгдэж хандив өргөсөн бөгөөд өнөөдөр /2017.06.12/ ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ хамт олноо төлөөлж Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэвэлмаад хандивыг гардуулан өглөө.

       “Хайр дүүрэн гар” аянд Хөдөлмөр халамжийн байгууллагаас байнга тусламж аваад байдаггүй өрх толгойлсон, ажил хийе гэсэн ч ажилд авдаггүй, өвчтэй боловч боломжгүйн улмаас эмчлүүлж чаддаггүй, амьдралд нь жаахан л дэм болоод өгвөл урагшлах боломжтой эмэгтэйчүүдээ хамруулах зорилготой юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%