Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАЛЫН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ 2 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-07-06

Дархан-Уул аймгийн урилгаар өнөөдөр /2017.07.06/ БНСУ-ын Кёнги аймгийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 5 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцааны эхлэл 2014 оны 03 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. Санамж бичгийн хүрээнд Нэгдсэн эмнэлэг болон Орхон сумын эмнэлэг, Онцгой байдлын газарт яаралтай түргэн тусламжийн 4 автомашиныг албан ёсоор хүлээлгэн өгсөн ба энэ нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Харин энэ удаагийн айлчлалаар галын тусгай зориулалт бүхий 2 автомашиныг аймгийн Онцгой байдлын газар хүлээлгэн өгч, хүндэтгэлийн тууз хайчиллаа. 
Мөн Онцгой байдлын газрын газрын албан хаагчид ёслолын жагсаал хийж, галын бүсэд аврах ажиллагааны үзүүлэх тоглолтыг сонирхуулсан юм.
Энэ үеэр Кёнги аймгийн Хурлын “Найрамдлын бүлэг”-ийн дарга Ян Кён-сү галын тусгай зориулалт бүхий 2 автомашин гардуулж байгаа нь хоёр орны бодит хамтын ажиллагааны илрэл юм, мөн цаашид энэ харилцааг өргөжүүлж, зөвхөн 2 аймгийн Хурлын төлөөлөгчдийн хүрээнд бус төрийн албан хаагчид, хүний нөөцийг мэргэшүүлэн сургах, Их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн цахим тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарч ажиллана гэв. 
Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч Кёнги аймгийн ОБГ-ын боловсон хүчин бэлтгэдэг сургуульд суралцаж байгаа юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%