Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР АЙМГИЙН 2 ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2017-07-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2017.07.16/ болж, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан”, “Эрүүл хот”, “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа. 
“ЭРҮҮЛ ХОТ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ЭРҮҮЛ ХОТ” САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд өнөөдөр /2017.07.16/ Захирагчийн албанаас “Эрүүл хот” аймгийн дэд хөтөлбөрийг дахин танилцууллаа. 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Эрүүл хот гэдэг нь физик, нийгмийн орчноо тасралтгүйгээр сайжруулан бүтээн байгуулж буй хотыг хэлэх бөгөөд тэдгээрийн бүхий л үйл ажиллагаа нь хүний сайн сайхан  амьдралын төлөө чиглэгдэх, төдийгүй салбар бүрийн оролцоог дээшлүүлэн ажиллана” хэмээн тодорхойлсон байдаг. 
Дархан-Эрүүл хот гэсэн товч бөгөөд тодорхой ойлголтыг бодит амьдралд дээр хэрэгжүүлэхээр “Эрүүл хот” дэд хөтөлбөрийг боловсруулсан ба үүний тулд хотын иргэд, хамт олон, салбар хоорондын болон олон нийтийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүмүүжих, ажиллах орчинг бүрдүүлж эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүн амын амьдралын хүртээмж чанарыг дээшлүүлэхээр зорьж байна. 
Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус “Эрүүл хот”-ын зөвлөлийг байгуулж орон нутгийн болон олон улсын сүлжээнд нэгдэн орох, хот, суурин газрын оршин суугчдын аюулгүй байдал, таатай орчин, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж дэд бүтцийн шат дараалалтай шинэ бүтээн байгуулалтыг төлөвлөлтийн хүрээнд хийн, салбар хоорондын хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл зан үйл хэвшсэн “Ногоон загвар хот” болох, оршин суугчдын эрүүл зан үйлийг хэвшүүлж эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хотын амьдрал болон соёлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, хотын агаарын болон орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, иргэд, албан байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуй, амьдралын нөхцөлийг дээшлүүлсэн, ундны усны найдвартай эх үүсвэртэй, хүнсний аюулгүй байдлыг хангасан, ажлын байрыг нэмэгдүүлсэн, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн хотын орчинг бүрдүүлэх зэрэг үндсэн 5 зорилтыг дэвшүүлжээ.
Үүнд Гэр хороололд төвлөрсөн усан хангамжийн шугамаас холбогдсон “Ухаалаг ус түгээх цэг” байгуулах, “Эрүүл хот”-ын чадавхыг сайжруулах соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулах, “Эрүүл баг”,”Эрүүл сум”, “Ногоон хөгжилд ээлтэй хамт олон”, иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах болзол гаргах,  “Эрүүл хотыг чадавхжуулах төв” ТББ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын туршлагаас судлан хэрэгжүүлэх, гэр хороололд нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015 стандартыг хэрэгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хабитатын гэр хорооллын цэвэр, дулаан, бохир усны шугамын ажлыг үргэлжлүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг хөтөлбөрийн тайланг улирал тутамд Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах үүрэг өгч, 100 хувийн саналаар баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%