Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН БОЭБХХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД “ГАЛ ТҮЙМРЭЭС ГАЗАР НУТГАА АВАРЪЯ” АЯНД НЭГДЭХИЙГ ДАРХАНЧУУДДАА УРИАЛЛАА

2017-07-16

Дархан, Сэлэнгийн бүс нутагт ой хээрийн гал түймэр дэгдэж, одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт есөн түймэр, үүний гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна ойролцоогоор 8,9 га газар түймэрт автаад байна. 
Галыг унтраахаар цаг наргүй ажиллаж буй аймгийн ОБГ-ын албан хаагчид болон сайн дураар нэгдсэн иргэд галын голомт дээр ажиллаж байгаа юм. 
  Тиймээс Дархан-Уул аймгийн Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооноос галын голомтод ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүнд шаардагдах мөнгөн болон эд материалын хандивыг цуглуулахаар “Гал түймрээс газар нутгаа аваръя” сайн үйлсийн аяныг эхлүүлээд байна. 
Уг аянд Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны гишүүн, Төлөөлөгч П.Юра, З.Бадрал, С.Ганзориг, М.Жаргалсайхан, Н.Лхагвасүрэн, Н.Батсайхан, Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны гишүүн, Төлөөлөгч Б.Жавхлан нар өнөөдөр /2017.07.16/ нэгдэж, мөнгөн тусламж гардууллаа. 
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зүгээс нийт Дарханчууддаа хандаж энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. 
Дашрамд мэдээлэхэд “Гал түймрээс газар нутгаа аваръя” сайн үйлсийн аяны хүрээнд өнөөдөр 22 цаг хүртэл, маргааш буюу 7 дугаар сарын 17-ны 16-22 цагийн хооронд Төв холбооны урд хандивын эд материалыг хүлээж авч байгаа ба мөн 99046538, 99371140 дугаарын утсанд холбогдон аянд нэгдэу, хандив өгөх боломжтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%