Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, БАЯР ХҮРГЭВ

2017-09-01

Жил жилийн 9 дүгээр сарын нэгний өдөр  Монгол улс даяар их дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэг  мөнгөн хонхоо дуугарган  шинэ хичээлийн жил эхэлдэг. Монгол орны өнцөг булан бүрд хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон  сургууль, цэцэрлэг бүр  хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж эрдмийн их аянаа эхлүүлдэг. Энэхүү баярын өдөр мөн аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон ИТХ-ын Төлөөлөгчид сургууль цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэдэг уламжлалтай.

Аймгийн ИТХ-ын Г.Эрдэнэбат Орон нутгийн хамгийн анхны цахим сургууль, Улсын тэргүүний Од цогцолбор, 7 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцож, баяр хүргэн, үг хэлсэн юм. Тэрбээр: “Хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын энэ өдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байна. Тухайлбал: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших аргазүйг түгээх, мэдлэгийг баяжуулах зорилгоор “Ном”, бүх насны хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урамшуулан дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Авьяас”, “Багшийн хөгжил”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг” зэрэг  дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. 

Алслагдсан гэр хороололд амьдардаг сургуулийн сурагчдад  “Хүүхдийн автобус”-аар үйлчлэх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж байна.” хэмээн онцлов.

Энэ 2017-2018 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 10, нийт 27 сургуульд өмнөх онтой харьцуулбал 733-аар нэмэгдэж 20107 сурагч суралцах бөгөөд үүнээс 1 дүгээр ангид 2042 хүүхэд шинээр элсэн орж, тэдгээрт 1550 багш ажиллагсад ажиллахаар өнөөдөр эрдмийн баярын өдөртэйгээ золгож байна.  

Мөн сургуулийн өмнөх боловсролын 46 байгууллагад 8635 хүүхэд, 11 Их, Дээд, Мэргэжлийн сургалтын байгууллагад 6700 оюутан суралцаж, 3300 гаруй багш ажилтан, албан хаагчид ажиллаж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%