2017-2018 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн их баярын нээлт эхэллээ.
Сэтгэл догдлуулсан, гэгээлэг баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2017.09.01/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нийт Төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцож, эрдмийн их аянд хөл тавьж бяцхан хүүхдүүд болон багш сурган хүмүүжүүлэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.