Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МУ-ЫН ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН А.ЧҮЛТЭМИЙН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛЖ ДУРСГАЛЫН САМБАР БАЙРЛУУЛНА

2017-09-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2017.09.15/ Захирагчийн албанаас Монгол Улсын Гавьяат барилгачин Ашхүүгийн Чүлтэмийг алдаршуулах дурсгалын самбар байрлуулах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн юм. 
Монгол Улсын Гавьяат барилгачин Ашхүүгийн Чүлтэм нь 1927 онд Говь-Алтай аймагт мэндэлсэн бөгөөд 1965-1992 оны хүртэл Дархан хотын Силикат Тоосго Шохойн үйлдвэрийн даргаар тасралтгүй 27 жил ажилласан байна. 
Тэрбээр байгууллагын хамт олныг удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн менежментийг ур чадвараар ханган, залуу үеийг сурган хүмүүжүүлэх онцгой авъяас чадвартай, өндөр мэдлэгтэй удирдах ажилтны хувиар Монгол улс даяар үнэлэгдсэн билээ.
Түүний хариуцсан Силикатын үйлдвэр VI. VII. VIII таван жилийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж 80 шахам сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Үйлдвэр нь 1972 оноос хойш бүтээгдэхүүний чанарын аттестатчиллаар силикат тоосго 8 удаа, шохой 3 удаа алтан медалийн болзол ханган, улсын уралдаанд 6 удаа, салбарын болон Дархан хотын хэмжээнд 200 шахам удаа шалгарч байжээ. 
Түүний энэхүү түүхэн гавьяаг алдаршуулж, 90 насны ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд  “Силикат” ХХКомпаний конторын үүдэнд болон түүний амьдарч байсан Дархан хотын шинэ Дарханы хуучин хорооллын 2-р байшингийн  2-р орцны булангийн ханан дээр дурсгалын самбар байрлуулах санал оруулсныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжин баталлаа.  
     Мөн Тэргүүлэгчид тухайн байрны оршин суугчдын саналыг авах, дурсгалын самбарын арчлалт хамгаалалтыг эзэнжүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах асуудлыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%