Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-09-19

        1992 оноос эхлэн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймаг, сумын ИТХ байгуулагдаж, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулан, орон нутгаа хөгжүүлэх чиг үүргийг баримтлан ажиллаж байна. Энэ хугацаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Төлөөлөгчдийг чадавхжуулах, цаг үеийн мэдээлэл олгох зорилгоор Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг анхлан санаачилж зохион байгуулж ирсэн.  
Үүний дагуу Төлөөлөгчдийн Зөвлөгөөн өнөөдөр /2017.09.19/  ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулагдлаа. 
Уг зөвлөгөөнөөр “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2017 оны үйл ажиллагааны товч мэдээлэл”, “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны тухай” зэрэг мэдээллүүдийг Төлөөлөгчдөд танилцуулсан юм. 
Мөн зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%