Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ИТХ-ЫН ХЯНАЛТ-ОРОЛЦОО” ТӨСЛИЙН БАГИЙН ХУРАЛ БОЛОВ

2017-09-19

      Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дархан-Уул аймагт “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. 
Уг төсөл нь Дархан-Уул аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрүүд амьдралд хэрхэн нийцэж байгаа болон тогтоолын хэрэгжилт, үр дүн  ямар байгаа, иргэдэд хэр үр өгөөжөө өгч байгааг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журам боловсруулах үндсэн зорилготой юм. 
Үүний хүрээнд аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ ахалж, Төлөөлөгч Т.Ганболд, Х.Батжаргал, ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг, ажилтан Б.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэй төслийн багийг бүрдүүлсэн бөгөөд уг төслийн баг 2 дахь удаагаа /2017.09.18/ хуралдлаа. 
Өмнөх хурлыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга төслийн багийн ахлагч Р.Тунгалаг-Эрдэнэ гишүүдэд төслийн тухай танилцуулж, удирдамжид заагдсан ажлуудыг хуваарилсан бол энэ удаагийн хурлаар өнгөрсөн  хугацаанд “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%