Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-09-23

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2017.09.22/ хуралдаж үндсэн 6-н асуудал хэлэлцлээ. 2017 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 21,6 тэрбум, зарлагыг 20,8 тэрбум, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 408,1 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1,1 тэрбум, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 866,7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 1,6 тэрбум, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33,1 тэрбум төгрөгөөр тус тус баталж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус Наймдугаар хуралдаанд оруулахаар боллоо. 2017 оны төсвийн тодотголын төсөлд аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо болон аймгийн Аудитын газраас бүхэлд нь дэмжсэн саналыг өгчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%