Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ БОЛОН ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО НААҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-09-25

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга болон ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин экологийн бодлого хяналтын хороо гишүүд өнөөдөр /2017.09.21/ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тулгамдаж буй  асуудлуудаа танилцуулахын зэрэгцээ хорооны зүгээс тухайн байгууллагад санал зөвлөмж өглөө. 
 НААҮГ-аас энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудын тайлангаа хяналтын хороонд танилцуулж “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөрийн хэрэгжилт болон зүлэг талбай, ногоон байгууламжийн арчлалт суулгац, хог тээвэрлэлт, мод үржүүлэг, золбин нохойн устгал, хот доторх малын туувар зэрэг олон ажлуудыг тайлагналаа. Дархан хотын өнгө үзэмж, нийтийн эзэмшлийн зам талбайн арчлалт хамгаалалтыг хариуцан ажилладаг.
Дархан хотын хэмжээнд хог тээвэрлэлтэнд явж байгаа 30 гаруй авто машин, техник байгаа ч үүнээс 16 нь насжилт өндөр буюу ашиглалтын хугацаа дууссан 1975 оны машинууд байгаа талаар танилцууллаа. Уг асуудлыг аймаг, орон нутгийн зүгээс анхаарч гадаад дотоодын туслалцаа, санхүүжилт зэргээр шийдвэрлэх боломжийг судлах  талаар хэлэлцэж байлаа. 
Мөн үеэр хяналтын хорооны зүгээс байшин хорооллын цэвэрлэгээ, хог тээвэрлэлт сайн байгааг онцлохын сацуу гэр хорооллын хог тээвэр арчлалт, хамгаалалтыг орхигдуулаад байгааг тэдэнд хэлж байсан юм. Харин тухайн байгууллага Дархан сумын 18 баг бүрт хүрч ажиллаж байгаа хэдий ч иргэд өөрсдөө хог тээвэрлэлтийн төлбөрөө тухай бүрт нь төлдөггүй учраас асуудал үүсдэгийг хэлж байв. Зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлэх баримт бичиг буюу ирэх 4 жилийн мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг   хорооны зүгээс НААҮГ-т зөвлөв.

Бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж орон нутгийн хөгжлийн сангаас гэр хорооллуудад шинэ замууд баригдсаар байгаа. Гэвч шинээр ашиглалтанд орсон тухайн замуудад шороо тоос ихээр цугларч, эргээд тоосжилт үүсгэх асуудлыг дагуулж буйг анхааруулан агаарын бохирдол үүсгэхээс хэрхэн сэргийлэх арга замыг боловсруулж хэрэгжүүлэх талаар Байгаль орчин экологийн бодлого хяналтын хорооны гишүүн М.Жаргалсайхан санал болгож байсан юм. 
Аймгийн НААҮГ нь Байгаль орчны яамнаас 21 аймагт зарласан цэвэр сайхан хот аянд оролцон 3 дугаар байр эзэлж 7.5 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд энэхүү хөрөнгөөр Дархан хотдоо шинэ ногоон төгөл байгуулхаар төлөвлөсөн байна.

Байгаль орчин экологийн бодлого хяналтын хороо НААҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийх ажлын талаар  олон санал гаргаж, зөвлөмж чиглэлийг   НААҮГ-т хүргүүлж, тулгамдаж байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%