Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР 11 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, 9 АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

2017-10-16

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2017.10.16/ хуралдаж,  “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “Холбогдох эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай”, “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний төсөл”, “Хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг өөрчилж, дүрмийг батлах тухай”, “Үл хөдлөх хөрөнгө бүртгэх тухай”, “Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай, Автомашин бүртгэх тухай”, “Хөрөнгө бүртгэж авах тухай”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” зэрэг 11 асуудлыг авч хэлэлцлээ. 
Тухайлбал Тэргүүлэгчдийн хурлын эхэнд Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнд Гавьяат тээвэрчин цолоор 1, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 5, “Алтан гадас” одонгоор 10, ”Цэргийн гавьяаны одон”-оор 1,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 22, “Цэргийн хүндэт медаль”-иар хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад ААНБ-ын 50 жилээс дээш ойн баярыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэна хэмээн тусгасан байдаг. Үүний дагуу Дархан сумын сургуулийн өмнөх боловсролын 4 дүгээр цэцэрлэгийн 50 жилийн ойг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай тогтоол гаргасан   юм. 
Мөн Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс “Хууль тогтоомж, тогтоол шийдвэр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын тайлан, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийснийг танилцуулсан юм.
Үүнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилт 2017 оны эхний хагас жилийн  байдлаар 64.46  хувийн хэрэгжилттэй 3.22  онооны үнэлгээтэй, “Тодорхой үр дүнд хүрсэн” хэмээн дүгнэсэн бол аймгийн Засаг дарга хяналтад авч, хэрэгжүүлэхийг үүрэг болгосон нийт 56 шийдвэрийн 62 заалтын хэрэгжилт  2017 оны эхний хагас жилийн байдлаар 71.83 хувийн хэрэгжилттэй 3.59  онооны үнэлгээтэй байна.  
Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг өөрчилж, дүрмийг батлах тухай”, “Үл хөдлөх хөрөнгө бүртгэх тухай”, “Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай, Автомашин бүртгэх тухай”, “Хөрөнгө бүртгэж авах тухай” асуудлуудыг танилцуулсан юм.  
Тухайлбал  Дархан-Уул аймгийн Залуучууд театраас Шарын гол сумын Соёлын төвд үндсэн хөрөнгийг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгээс 6 дугаар цэцэрлэгт үндсэн хөрөнгийг балансаас баланст шилжүүлэх, Австрали улсын буцалтгүй тусламжаар хандивласан үндсэн хөрөнгийг Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд, Дархан Төмөрлөгийн үйлдвэрээс хандивласан Тоёота приус маркийн автомашиныг Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын балансад тус тус бүртгэхийг зөвшөөрч, харин зарим асуудлыг боловсруулалтын шатанд буцаалаа.
Мөн хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс “2017 оны  4 дүгээр улиралд хийх  ажлын төлөвлөгөө”-г танилцуулсан бөгөөд тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%