Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ 2018 ОНЫГ “АХМАДЫН ЖИЛ” БОЛГОХ САНАЛ ГАРГАВ

2017-10-30

Тэргүүлэгчдийн хурлын эхэнд ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын 2017 оны хэрэгжилт, 2018 оны саналын танилцуулга”-ыг Тэргүүлэгчдэд танилцууллаа. 
“Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2017 оны эхний 9 сарын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хяналтад авсан 2 зорилт, 39 арга хэмжээний нэгдсэн үнэлгээ 85.8% буюу 4.3 оноо буюу “Сайн” гэж үнэлэгдсэн гэсэн мэдээллийг тэрбээр өглөө.
Харин Тэргүүлэгчдийн зүгээс төрийн байгууллагын үйл ажиллагааны тайланг илүү бодит үнэлгээн дээр үндэслэж гаргах шаардлагатайг онцолж, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахад анхаарч ажиллах чиглэл өгөв. 
Мөн аймгийн ЗДТГ-аас Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх зорилтын хүрээнд “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, нээлттэй ил тод болгох”, “Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” гэсэн 2 зорилтыг дэвшүүлэх саналыг гаргасан бөгөөд мөн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат дээрх зорилтуудаас гадна 2018 оныг “Ахмадын жил” болгох саналыг нэмж тавьсан юм. Тэргүүлэгчдийн хурлаар дээрх асуудлаар хэлэлцсэний эцэст “Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын 2017 оны хэрэгжилт, 2018 оны саналын танилцуулга”-ыг ирэх 11 дүгээр сард зохион байгуулагдах Төлөөлөгчдийн зөвлөгөөнд дахин танилцуулж, Төлөөлөгчдийн саналыг тусгаснаар аймгийн ИТХ-ын Хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат холбогдох албаныханд үүрэг болголоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%