Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2017-11-02

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг,
 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхан шатны нэгж буюу Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг улс орон даяар зохион байгуулж юм. 
Энэхүү төслийн зорилго нь Нутгийн удирдлагын эрхзүйн орчинг сайжруулах, бүх шатны хурлын зохион байгуулалтын чадавхийг дээшлүүлэх зорилготой. 
Үүний дагуу өнөөдөр /2017.11.02/ Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах нь сургалт амжилттай эхэллээ. 
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ онд нийслэл, аймгууд, сум, дүүргийн  ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчдийн суурь сургалтыг зохион байгуулж явуулсан ба одоо багийн ИНХ-ын дарга нарын үндэсний сургалт, аймаг, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна. 
Энэ төсөл нь НӨУБ болох бүх шатны хурлын чадавхийг дээшлүүлэхэд оюуны томоохон хөрөнгө оруулалт оруулж болж байгааг хэлэхэд таатай байна хэмээн тэрбээр онцлон хэлсэн юм.
Манай аймагт зохион байгуулагдаж байгаа уг сургалтад Дархан-уул, Сэлэнгэ аймгийн багийн ИНХ-ын дарга нар, сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар 100 гаруй хүмүүс оролцож, 3 танхимд хуваагдаж хичээллэж байгаа бөгөөд сургалтыг  тус 2 аймгаас бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулж байна. 
Сургагч багшаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ “Нутгийн өөрөө удирдах ёс, Багийн ИНХ-ын эрхзүйн үндэс”, “Багийн ИНХ-ын хуралдаан”, ИТХ-ын Тэргүүлэгч А.Янжмаа “Багийн тулгамдаж буй асуудал ”, “Асуудалд дүн шинжилгээ хийх нь”,  Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Оюунболд “Нутгийн өөрөө удирдах ёс, багийн ИНХ-ын эрхзүйн үндэс”, Сургагч багш Ц.Рэгзэдмаа “Иргэдийн оролцоо” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж байна.
Уг сургалт 2 өдөр үргэлжлэх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%