Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“САЙН ХӨРШИЙН ХОЛБОО” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-02

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2017 оны 57 дугаар тогтоолын хүрээнд батлагдсан “Хөршийн хяналт” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөршийн хяналтын бүлэг үүсгэх, иргэдийн оролцоотой зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг төлөвлөх хэрэгжүүлэх зорилготой тус сургалт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сайншанд сумын Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Сургалтанд Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбаяр, Сумын Засаг даргын орлогч бөгөөд ажлын хэсгийн ахлагч О.Ганбат, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Тамир, 2 дугаар багийн Засаг дарга Т.Гантулга,  Сумын хууль, зүйн мэргэжилтэн Х.Хүрэлмаа “Өргөө” СӨХ-ны дарга Б.Жамъянжав, “Мааньзав” СӨХ-ны дарга Т.Дэлгэртогтох нар оролцов.

Хөтөлбөрийн хүрээнд 2,3 дугаар багуудын зорилтот өрхүүдийг хамарсан зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрт амгалан тайван амьдрах  нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд сум 2, 3 дугаар баг дээр хөршийн хяналтын бүлгийг бий болгон багийн Засаг дарга, хэсгийн байцаагч, СӨХ, иргэдийн сайн дурын бүлгүүд итгэлцлийн гэрээ байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%