Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 онд дэвшүүлэх зорилт”-ыг дэмжив

2017-11-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2017.11.27/ ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилт”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 онд дэвшүүлэх зорилт”-ыг танилцуулсан юм.  
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр 2 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн албаны хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах”, “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилт, 307 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс нийт арга хэмжээний 293 арга хэмжээ буюу хөтөлбөрийн 95.11%-ийг 2017 онд хэрэгжүүлсэн байна. 
Харин 2018  оныг аймгийн хэмжээнд “Ахмадын нийгмийн оролцоог дэмжих”, “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, нээлттэй ил тод болгох”, “Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” гэсэн 3 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тэмдэглэлээр дэмжив. Уг асуудлыг 12 дугаар 01-нд болох аймгийн ИТХ-ын 9 дүгээр Хуралдаанаар дахин хэлэлцүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%