Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2018 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

2017-11-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2017.11.27/ аймгийн хэмжээнд 2018 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцэн баталлаа. Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2017 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 300 га талбайгаас түлээний модны дээд хязгаарыг аймгийн хэмжээнд 8516 метр куб, хэрэглээний модыг 3884 метр. куб байхаар тогтоолоо. Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат ойгоос мод бэлтгэх батлагдсан дээд хязгаарт багтаан арчилгаа цэвэрлэгээ огтлолт явуулах, хяналт тавих, арчилгаа цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн ойн мэргэжлийн байгууллагаар, ойн цэвэрлэгээг ойн нөхөрлөлүүдээр хийлгэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%