Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэл хийлээ

2018-01-15

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах хэсэгт зааснаар үйл ажиллагааныхаа тайланг Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байх ёстой ажээ. Үүнд: төрийн бус байгууллагын хаяг, үйл ажиллагааны тухай товч мэдээлэл, жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар, 700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг багтаж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.7.3-д зааснаар холбогдох эрх бүхий байгууллага УБХ-т тайлангаа гаргаж өгөөгүй тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Хуулийн этгээдийг 200 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхааруулж байна. Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн хамтарсан ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.2 дах хэсэгт заасны дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, хаяг байршил нь тодорхойгүй, тайлан тооцоо өгдөггүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй нийт 235 хуулийн этгээдийг татан буулгах шийдвэр гаргаж өдөр тутмын сонинд зарлуулаад байгаа ажээ. Олон нийтэд зарлаж мэдээлэл хүргэсээр байтал хуулийн хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй аж ахуй нэгж байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр татан буулгах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын байцаагчаас тодруулах боломжтой. 

Мэдээллийн эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%