Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Дархан хотын эмэгтэйчүүд сайхан сэтгэлийн аян өрнүүлж Хүүхдийн тасгийн орыг сольжээ

2018-01-15

“Дарханы сайхан бүсгүйчүүд” группийн админууд “1 хүн 1000 төгрөг” аяныг санаачлан явуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 2 өрөөг тохижуулсан байна. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 54 ортойгоос 18 ор нь жижигхэн ор байдаг ажээ. Уг орыг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан солих зорилгын дор энэхүү аяныг явуулсан байна. Группийн гишүүд эхний ээлжид дөрвөн орны мөнгө буюу 510.0 мянган төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд өнөөдөр /2018.1.15/ ор гудасны хамт Хүүхдийн тасгийн хамт олонд гардуулан өгч 2 өрөөний шалны хулдаасыг сольжээ. 

Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%