Дархан сумын 8 дугаар багаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Д.Хүрэлчимэг, С.Батжаргал, Н.Батсайхан нар багийнхаа иргэдтэй ойр хамтран ажиллах үүднээс 2017 оны 10 дугаар сараас эхлэн 7 хоног бүр иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын 3 Төлөөлөгч нь 8 дугаар багийн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, төрийн байгууллагын холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тухайн иргэнд эргэн хариу мэдэгдэх зэргээр “Эргэх холбоо”-той хамтран ажиллаж байна хэмээн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Батжаргал ярив.
Мөн сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон тус багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид иргэдийг хүлээж авах уулзалтад товлосон хуваарийн дагуу ажиллаж байна.