Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АХМАДУУДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД 510 ГАРУЙ АХМАД НАСТАН ОРОЛЦЛОО

2018-01-29

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг “Ахмадын жил” болгон зарласан. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох удирдлагууд ахмад настнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр 2013-2017 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаарх танилцуулга нэвтрүүлгийг үзүүлж, “Ахмадын жил”-ийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын танилцуулгыг хийсэн юм. Энэ өдрийн уулзалтад нийтдээ 510 гаруй ахмад настан оролцож шууд микрофоноор 23, бичгээр 50-н саналыг ахмад настнууд тавьж аймгийн удирдлагуудаас хариултаа авсан юм. Дашрамд сонирхуулахад энэ өдрийн уулзалт орон нутгийн DBS телевизээр болон онлайнаар шууд дамжуулагдсан бөгөөд хурлын үеэр аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас болох 7037-1212 утсаар мөн иргэдээс санал авч хариултыг өгч ажилласан байна.

 ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%