Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлдөх уулзалтад оролцож байна

2018-01-30

     УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалт семинарыг 2018 оны 1 дүгээр сарын 29-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

    Семинарт оролцогчид тогтвортой хөгжлийн зорилтыг орон нутгийн төлөвлөлтөд тусгах, уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, хурлаас хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдийн оролцоог хангах болон хуралдааны дэгийн асуудлаар санал солилцож, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргана.  

       “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2017-2020 онд хэрэгжих бөгөөд иргэдийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааг зохицуулсан шийдвэр гаргадаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгогчдынхоо эрх ашгийг төлөөлөх, тэдний өмнө хариуцлага хүлээх чадавхыг дээшлүүлэх, түүнчлэн хуулийн төсөлтэй ажиллах УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%