Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг уламжлалтай бөгөөд Тэргүүлэгчдийн хурлаар /2018.02.01/ 2017 оны ажлаараа шалгарсан Шарын гол ИТХ-ыг нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”, мөн аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачлагатай оролцсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Б.Батболд, Г.Алтантуяа, Төлөөлөгч Б.Жавхлан нарыг “Тэргүүний төлөөлөгч”-өөр шалгаруулж, шагнан урамшуулахаар шийдвэрлэв.