Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2018-02-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2018.02.01/ аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шинээр батлагдсан 18  дэд хөтөлбөр, үргэлжлүүлэн хэрэгжиж байгаа 6 дэд хөтөлбөрийн тайлантай танилцсан бөгөөд Тэргүүлэгчид дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, зорилт, арга хэмжээг бүрэн биелүүлэх талаар холбогдох албаныханд тодорхой чиглэлүүдийг өгөв. 
Уг хуралд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа Дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг танилцуулсан юм.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 онд шинээр батлагдсан 18  дэд хөтөлбөрийн 75 зорилтын 199 арга хэмжээ, үргэлжлүүлэн хэрэгжиж байгаа 6 дэд хөтөлбөрийн  18 зорилт 28 арга хэмжээ, нийт 93 зорилт, 227 арга хэмжээний хэрэгжилтэд жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шинээр батлагдсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт 93.42% буюу 4.67 оноо, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа 6 дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд 89.29% буюу 4.46 оноо, нийт хөтөлбөрийн  ерөнхий дундаж үнэлгээ 92.91 буюу 4.65 онооны үзүүлэлттэй байна хэмээн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан мэдээллээ.
Мөн Аймгийн ИТХ-ын Хороод Хуралдаан, Тэргүүлэгчдийн хурал, Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж, мэдээлэл сонсон, дүгнэлт гаргаж ажилладаг бөгөөд ИТХ-ын 5 хяналтын хороо тус бүр эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжиж буй аймгийн дэд хөтөлбөрүүдийн биелэлттэй /2018.01.25/ танилцаж, гаргасан дүгнэлтээ Тэргүүлэгчдийн хуралд /2018.02.01/ танилцуулав. 
ИТХ-ын хяналтын хороодын Төлөөлөгчид дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зөвхөн тухайн онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнийхээ хүрэх үр дүнгийн хүрээнд тайлант оныхоо хэрэгжүүлсэн арга хэмжээг  товч, тодорхой, гүйцэтгэлтэй, харьцуулалттай тайлагнадаг байх, Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах явцад ололттой тал болон анхаарах асуудлыг тайландаа тодорхой бичиж тусгах, хамтран оролцогч байгууллагууд, агентлагуудыг үүрэгжүүлэх талаар аймгийн Засаг дарга холбогдох шийдвэр гаргах, гадны хөрөнгө оруулалтыг татах, тасвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санаачлага гаргах, хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой ажлуудыг мөнгөн дүнгээр нь тайлагнах, ямар эх үүсвэрээс санхүүжиж буйг тодорхой бичих,  хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэрэг дүгнэлтүүдийг гаргажээ. 
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс дэд хөтөлбөрүүдийн үндсэн зорилтод багтаагүй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг ажлын тайланд оруулахгүй байх ёстойг анхааруулж, арга хэмжээний төлөвлөлтийг дахин тодотгон, үр дүнг бодитоор үнэлж ажиллахыг даалгав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%