Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

2018-02-06

Дархан-Уул аймгийн урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн зочид төлөөлөгчид манай аймагт айлчилж байгаа бөгөөд тэднийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат өнөөдөр /2018.02.06/ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын Өмч төсөв, Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хорооны Төлөөлөгч Б.Жавхлан, Ч.Оюунчулуун, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар байлцсан юм.
Хоёр орны найрамдалт харилцааны эхлэл 2014 оны 03 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн бөгөөд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид манай аймагт 6 дахь удаагаа айлчилж байгаа ажээ.
Тухайлбал аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатын урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид манай аймагт 2017 оны 3 дугаар сарын 26-29-ний өдрүүд, мөн 7 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд тус тус айлчлан, аймгийн Онцгой байдлын газарт гал түймрийн голомтын үед ашиглах галын 2 машиныг хүлээлгэн өгсөн юм. Мөн үеэр Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль, үйлдвэрийн газрууд, 15 дугаар багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, түргэн тусламжийн 2 машиныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөхөөр болсон билээ. 
Кёнги аймгаас манай аймагт түргэн тусламжийн 4 машин, гал унтраах 2 машин, 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий  “Ухаалаг анги”-ийг тус тус байгуулж 1,5 сая төгрөгийн өртөг бүхий Солонгос хэлний ном, сурах бичгээр хангаж, дэмжлэг үзүүлээд байна.  
Харин энэ удаагийн айлчлалаар түргэн тусламжийн 2 авто машиныг хүлээлгэн өгч байна. 
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Кёнги аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Park Chang Soon тэргүүтэй төлөөлөгчдөд хандан, 2 орны найрамдалт харилцааны хүрээнд багш, онцгой байдлын газрын албан хаагчид, эмч нарыг харилцан туршлага солилцох сургалтад хамруулах, ИТХ-ын Төлөөлөгчдийн харилцан айлчлал хийх, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ЕБС-ын хүүхдүүдэд сургуулийн автобусаар үйлчлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%