Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв номын сан байгуулагдсаны ойг тэмдэглэнэ

2014-08-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Уул аймгийн Төв номын сан байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 
1964 оны 8 дугаар сард хүүхдийн цэцэрлэгийн жижигхэн өрөөнд 4000 орчим номтой соёлын нэгэн гал голомт үүсэн байгуулагдаж, ирээдүйн цэмцгэр хотыг бүтээн босогчдынхоо оюун санааны зул болон бадарсан нь манай хотын анхны номын сан байсан тухай Номын сангийн эрхлэгч Д.Цэрэндаваа мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Тэрээр хотын хөгжил, хүн амын өсөлтийг дагаж аж ахуй, зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд өсөн бэхжиж, улмаар "Хүүхэд залуучуудын номын сан", "Төв номын сан" болон үйлчилгээний хүрээгээ тэлсээр эдүгээ 50 жилийн ойтой золгож буй аймгийн Төв номын сангийн түүхэн ойг 2014 оны 09 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэх саналтай байгаагаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. 
Дархан-Уул аймагт орчин үеийн номын сан үүсч хөгжсөний 50 жилийн ой угтаж, орон нутгийн иргэдийг ном, соёлын үйлчилгээгээр хангах, уламжлалт өв соёлоо дээдлэх, хүүхэд багачуудын ном унших сэдлийг төрүүлэх, өсвөр үеийнхэн, залуучуудын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх үйлсийг тогтвортой болгох зорилгоор 50 бүтээлч ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал: Дархан-Уул аймгийн орчин үеийн номын сангийн шав тавьж, Монголын ховор, үнэт номын үзэсгэлэн зохион байгуулах юм байна. Монголын өв уламжлалаа хадгалсан "Шилдэг гэр бүл” шалгаруулж, үйлдвэр, аж ахуйн газруудад нүүдэл, зөөврийн номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, "Номын хандив аян”-ыг зохион байгуулах зэрэг 50 ажлыг хийхээр төлөвлөгөө гаргажээ. Дээрхи мэдээлэлтэй танилцсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Дархан-Уул аймгийн Төв номын сан байгуулагдсаны 50 жилийн ойг 2014 оны 09 дүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг баталлаа. Ойг тохиолдуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулалттай тэмдэглэж өнгөрүүлэхийг аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Балжинням, аймгийн Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа нарт тус тус даалгалаа.

Х.Соёл-Эрдэнэ news.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%