Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа шагнаж урамшууллаа

2018-02-13

Дархан-Уул аймагт нийтдээ 10639 ахмад настан байдаг. Үүнээс 100-гаас дээш настай 2, улсын алдар цолтой 79, ахмад дайчин 7-н ахмад настан байдаг байна. Тиймээс 2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр /2018.02.12/ аймгийн ЗДТГ, Ахмадын хорооноос хамтран сар шинийн босгон дээр ахмадуудаа шагнаж урамшууллаа. Хурлын эхэнд аймгийн Ахмадын хорооноос улиран одсон 2017 онд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Ахмадын нөхөн сэргээх тасагт нийтдээ 1000 гаруй ахмад настан хэвтэн эмчлүүлснээс гадна Гүнд ахмадын амралтыг засварлан ая тухтай амрах орчинг бүрдүүлж өнгөрсөн хугацаанд нийтдээ 5000 гаруй ахмад настанг амруулсан байна. Мөн Соён гэгээрүүлэх сургалтын төслийг боловсруулж 18-н багийн ахмадуудад сургалт явуулахын зэрэгцээ 2100 гаруй ахмад настныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан зэрэг нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол улсын Засгийн газрын тэргүүний шагнал болох “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Н.Алтангэрэл, аймгийн Найрамдлын Дархан тэмдгээр Д.Ягаан, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр 5, аймгийн Засаг даргын жуух бичгээр 1, Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдгээр 13, Монголын ахмадын холбооны Хүндэт өргөмжлөлөөр 6, аймгийн Ахмадын хорооны Хүндэт ахмад цол тэмдгээр 13, аймгийн Ахмадын хорооны Хүндэт өргөмжлөлөөр 6, Ахмадад ээлтэй байгууллага батламжаар 6-н байгууллагыг шагнаж урамшууллаа. Ахмадыг дэмжих жилийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Ахмадын хороотой хамтран ажиллаж, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урлаг спортын болон олон талт ажил үйлчилгээг хамтран зохион байгуулах замаар ахмадуудынхаа амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%