17 дугаар жарны “Алтан унжилгат” хэмээх гал тахиа жилийн аймгийн Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.02.13/ Залуучууд театрын их танхимд амжилттай зохион байгуулагдсан юм.
Уг арга хэмжээний үеэр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2017 оны шилдгүүд мөн шагналаа гардлаа.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2017 оны ажлаараа шалгарсан Шарын гол сумын ИТХ-ыг нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.
Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвхи санаачлагатай оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, Г.Алтантуяа, Б.Жавхлан нарыг “Тэргүүний төлөөлөгч”-өөр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм.