Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

2018-02-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж Залуучууд театрын их танхимд иргэдтэй уулзалт хийв. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар Монгол Улсын Ерөнхийлөгчийг Дархан хаалганаас угтаж, аймаг орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн байдлын талаар товч мэдээллийг өгсөн юм. Үүний дараачаар аймгийн Залуучууд театрын их танхимд иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг түлхүү сонсож, иргэдийн үг, санал хүсэлт, шүүмжлэл, санаа бодлыг УИХ, Засгийн газарт хүргэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгах бодолтой байгаа талаараа хэлээд уулзалтыг нээсэн юм. Иргэд ажилгүйдэл их байгаа, шударга ёс сахиулах, Үндсэн хуулийн өөрчлөлт хууль бус болох вий гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлж, Дархан хотод үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн өр зээлийг багасгах, тэтгэврийн зээлийн хүүг багасгах байгаа талаар түлхүү ярьж байсан юм. Оройн 18.00 цагт эхэлсэн уулзалт үдшийн 21.00 цагт өндөрлөлөө. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.02.22/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзалт хийсэн ажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%