Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Энэ сарын 17-ны 18.00 цагт Залуучууд театрт Энэтхэг улсын бүжгийн хамтлаг тоглолт хийнэ

2018-03-12

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Моди нь 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Энэтхэг Улсын 2015-2018 онд хийгдэх Соёлын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ дагуу Элчин Сайдын Яам Энэтхэг улсын бүжгийн хамтлаг (10 гишүүний бүрэлдэхүүнтэй, эмэгтэй ба эрэгтэй) Орчин үеийн Энэтхэг бүжгийг бүжиглэхээр Монгол Улсад айлчилж байна. Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны оролцоо, Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Энэтхэгийн Бүжгийн хамтлаг Улаанбаатар хот болон Дархан хотод тоглолтоо хийхээр товлосон бөгөөд  /2018.03.09/ аймгийн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбаттай уулзалт хийлээ. Уулзалтаар энэ сарын 17-ны 18.00 цагт Залуучууд театрт тоглогдох тоглолтын үеэр дэмжлэг үзүүлэхийн хүслээ. Мөн Элчин Сайдын Яамны зүгээс худалдаа, бизнес, боловсролын салбарт Энэтхэг Монголын харилцааг танилцуулах зорилгоор Дархан-Уул аймаг дах Бизнес эрхлэгчид, Их дээд сургуулиудын захирлууд болон Дархан-Уул аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай уулзалт хийсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%