Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛОВ

2018-03-16

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.03.15/ Стандарчлал, хэмжилзүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс алтыг сорьцлох, худалдан авах зорилго бүхий /лабратори/ нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулах тухай асуудлыг оруулж хэлэлцүүллээ.
Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлэхээр болсон “Алт-2” үндэсний  хөтөлбөрт “Үнэт металлын сорьцын хяналтын байгууллагыг бэхжүүлж техник технологийг шинэчлэх, алт олборлолтын томоохон бүс нутагт сорьцын салбар лабораторийг аймгийн Стандарчлал хэмжилзүйн хэлтэст түшиглэн байгуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах” гэсэн ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан. 
“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Монгол банктай хамтран шийдвэрлэх бөгөөд алт олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийнн олборлосон алтыг худалдан авах эрхзүйн орчныг сайжруулах зорилготой юм. 
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 160 гаруй алт арилжаалагч (ченж), бичил уурхайчид алтны худалдаанд оролцож, 60 ААНБ, 372 иргэний 4800 ширхэг 19,5 тн   алтан гулдмайд шинжилгээ хийж, 107 ААН, 205 иргэний 18,9 тн алтыг хайлсан гэсэн тоо баримт бий. 
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцсэний эцэст Дархан-Ул аймагт алт сорьцлох, худалдан авах зорилго бүхий нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагт АНАТ 2,5%-ийг суутган төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж, 100 хувийн саналаар баталлаа. 
Харин алтыг сорьцлох, худалдан авах зорилго бүхий /лабратори/ нэг цэгийн үйлчилгээний төвийг Цагдаагийн байгууллагын хамгаалалтад шилжүүлэх, бүрэн камержуулах, шаардлагатай өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%