Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 11 ХҮН ШАГНАГДЛАА

2018-03-19

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 24 дүгээр дугаар зарлигийн дагуу  Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 11 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр /2018.03.19/ шагналаа.
Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлэн, баяр хүргэсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншиж сонордуулсан юм.
Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Жаргалсайхан, Г.Эрдэнэсүх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар хүрэлцэн ирсэн юм.
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Монгол Цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Казах түмний Наурызын баярын өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан сумын 14 дүгээр багийн ахмад настан С.Дамбадаржаа, Алтан гадас одонгоор АШУҮИСургуулийн дотуур байрны жижүүр Х.Оюунчимэг, Дархан дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн засварчин Ш.Төмөрбаатар, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал, Цэргийн гавьяаны одонгоор Дархан сумын 1 дүгээр багийн ахмад настан Б.Самдан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-ий хийн огтлогч Ө.Доржсүрэн, Дархан сумын 9 дүгээр багийн өндөр настан М.Дуламсүрэн,  Дархан сумын 15 дугаар багийн өндөр настан С.Ирина,  МСҮТөвийн багш Я.Оюунсүрэн, ДДЦСтанц ТӨХК-ийн гагнуурчин  Ш.Сүхбаатар, МСҮТөвийн арга зүйч Б.Цогзолмаа нарын 11 хүн тус тус энгэрээ мялаажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%