Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар Югээндоржийн Болорсайханыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ. Шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ өнөөдөр /2018.03.20/ гардуулж, баяр хүргэлээ.
Ю.Болорсайхан нь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-д 1987 оноос эхлэн тасралтгүй 30 жил ажилласан бөгөөд эрчим хүчний салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан алдар гавьяагаа ийнхүү төр засгаар үнэлүүлж байна.