Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүүлийн өдрүүдэд цаг агаар огцом дулаарч шар усны үер болох магадлал ихсэж байна

2018-03-20

Өнгөрсөн шөнө буюу 2018 оны 03 дугаар сарын 19-нд Дархан сумын 15 дугаар багийн 10, 3 дугаар хэсэгт их хэмжээний ус орж ирэхээс урьдчилан сэргийлж аймгийн Захирагчийн алба, Дархан сум, Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажилсны үр дүнд шар усны үерээс урьдчилан сэргийлж чаджээ. Өнөөдөр /2018.03.20/ аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох хэлтэс газрын удирдлагууд газар дээр нь танилцаж Аймгийн Онцгой комиссын хурлыг шуурхай хуралдууллаа. Тус хурлаар Дархан сумын 15 дугаар багт гарч болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн явуулж шаардагдах техник хэрэгсэл, холбогдох зардлуудыг гаргахаар болсон юм. Цаашид цаг агаарын байдлаас шалтгаалан шар усны үер болох магадлалтай газруудын зураглалуудыг гаргаж хүн хүч техник хэрэгслийг цаг тухай бүрд холбогдох газрууд гаргах, Аж ахуй нэгж байгууллагуудыг дайчлан ажиллахаар болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%