Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ӨӨРСДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА УУ !!!

2018-03-21

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж аймгийн Онцгой комисс, Дархан сумын Онцгой комисс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллагууд үерийн аманд суурьшсан айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргэж, зарим айл өрхүүдийн хашааг цөмлөж сувагжуулалт хаалтыг хийхийн зэрэгцээ элс, чулуу, хайрга, шороо асгаж байгаа боловч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан үерийн ус нэмэгдсээр байна. Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт шар усны үер бууснаас шалтгаалан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчид, техник тоног төхөөрөмжтэйгөө айл өрхүүдийн өмч хөрөнгийг хамгаалах, иргэдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж ажилласаар байна. Иймд иргэд та бүхэн тэр дундаа үерийн далангийн ойролцоо амьдарч буй айл өрхүүд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%