2018
оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ
хүрээнд ахмад настнуудыг хамруулсан олон талт арга хэмжээг төрийн болон хувийн
хэвшлийн байгууллагууд хийж хэрэгжүүлсээр байна. Орон нутгийн хөгжлийн сангийн
47 сая төгрөгөөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ахмад настан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобусыг “Ноён тооромт” ХХК нийлүүлсэн байна.
Ингэснээр ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн гэсэн нийтийн
автобустай боллоо.