Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн шүүгч, албан хаагчдад мэдээлэл өглөө

2018-03-27

Өнөөдөр /2018.03.27/ Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн албан хаагчдад цахилгаан эрчим хүчний үнэ тариф, хэмнэлт, онлайнаар төлбөр төлөх боломжууд, компанийн сүүлийн үед хийгдэж байгаа шинэчлэлийн ажлуудын талаар мэдээлэл өглөө. 2018 оныг Дархан Сэлэнгийн цахигаан түгээх сүлжээ ХК "Хэрэглэгчийн жил" болгон зарлаж мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлуудаа эрчимжүүлж хэрэглэгчид рүү чиглэсэн мэдээллүүдийг өгсөн уулзалт сургалтуудыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулиуд болон төрийн байгууллагуудад мэдээлэл сургалтыг хийж байгаа бөгөөд цаашид иргэд олон нийт рүү чиглэсэн уулзалт зөвлөгөөнийг олон давтамжтай зохион байгуулж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авч үр дүнг тооцон үйл ажиллагаа сайжруулахаар ажиллаж байгаа юм. Сургалтын үеэр шүүгч ажилтнууд сонирхсон асуултаа асууж тайлбар мэдээлэл сонслоо. Сургалт сурталчилгааны компанит ажил цаашид Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний газар зэрэг байгууллагуудаар өртөөлөн явуулахаар төлөвлөж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%