Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2018.03.30/ Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 70 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд “Гавьяат багш цол”-оор 24 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Ж.Ангараг, Дархан сумын 8 дугаар багийн ахмад настан М.Очирбат нарыг, “Гавьяат малчин цол”-оор Орхон сумын малчин Д.Пунцаг шагнуулахаар уламжилав. Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 5, “Алтан гадас” одонгоор 35, “Цэргийн гавьяаны одон”-оор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 26 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.