Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2018.03.30/ ИТХТ-ийн ажлын албанаас
“Алдарт эх одонгоор шагнуулах тухай” асуудлыг оруулж хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүлэгчид олон хүүхэд төрүүлж, өсгөн
хүмүүжүүлж, “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгийн болзол хангасан ээжүүдийн материалтай танилцав.
“Олон
хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль” 2010.06.25-ны өдөр
батлагдан 2011.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
Уг
хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эх II одон, 6
хүүхэд төрүүлж өсгөсөн эх I
одон авахаар заасан байдаг бөгөөд Дархан-Уул аймгаас “Алдарт эх”-ийн I одонгоор 13,
“Алдарт эх”-ийн II одонгоор
210 эхийг “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулахаар аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хурлаас баталж, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт
уламжиллаа.
Дашрамд
мэдээлэхэд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3.2-д
“Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй
байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба
харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж заасан.
Ерөнхийлөгчийн
Тамгын Газрын 2013 оны 2 дугаар сарын 19-ны
өдрийн ТГ/160 дугаар албан бичгээр дээрх хуулийн заалтыг тодруулан /“одон”-гийн
буюу 4 дэх хүүхэд нь нэг нас хүрэхэд
бусад 3 хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдлыг алдарт эхийн хоёрдугаар
одон авах нөхцөл гэж үзнэ/ гэдэг тайлбарыг ирүүлсэн.
”Зургаан
хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг 3.2-т заасан агуулгаар төсөөтэй ойлгоно гэж
хуулинд заажээ.