Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2018.03.30/ Орон нутгийн өмчийн газраас “Хөрөнгө бүртгэх тухай /Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдсэн ажлуудыг өмчлөлд бүртгэх тухай/, “Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай”, “Хөрөнгө акталж, үнэ тогтоон худалдах тухай” /Тээврийн хэрэгсэл акталж, үнэ тогтоон худалдах/, “Үндсэн хөрөнгө бүртгэх тухай” зэрэг асуудлыг оруулж хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлав.