Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Удирдах ажилтны зөвлөгөөн болов

2018-04-02

Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн /2018.03.30/ боллоо. Зөвлөгөөнд Шинээр батлагдсан хууль тогтоомж, 2018-2019 оны өвөлжилтийн байдал, агаарын бохирдол, чанарын үнэлгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны тайлан, Цахилгаан эрчим хүчний үнэ тарифын талаар холбогдох агентлаг хэлтсүүд мэдээлэл өгсөн юм. Үүний дараагаар аймгийн удирдлагууд дараах үүрэг чиглэл өглөө. 2018 оны нэгдүгээр улиралд аймгийн ИТХ-аас 5 тогтоол, Тэргүүлэгчдийн хурлаас 18 тогтоол гарсан. Уг тогтоолуудын холбогдох заалтуудын хэрэгжилтээр гүйцэтгэлийг гаргах, 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэд хөтөлбөрүүд, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнүүдийг тодотгох, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Үүнтэй холбогдуулан нээлтийн арга хэмжээний бэлтгэлийг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулах, СӨХ-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын хог цэвэрлэгээг эрчимжүүлэх, ногоон байгууламжийн усалгааг оройн цагаар хийх, Шилэн эмнэлэг төслийн төслийг ард иргэдэд илүү таниулах, аймгийн Засаг даргын нэрэмжит ахмадын болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болно үүнд оролцоо хангах, аймгийн эдийн засаг нийгмийн 2018 онд хөгжүүлэх, үндсэн чиглэл, зорилт арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэлийг ирүүлэх хэрэгтэйг үүрэг болгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%